ГУРАВ. АЛСЫН ХАРАА

            Хүн амын оршин суух, хөгжих таатай нөхцөлийг хангасан, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, ухаалаг, тогтвортой засаглалыг бэхжүүлсэн, эдийн засаг, нийгмийн хувьд бие даасан Монгол Улсын хөгжлийн тулгуур аймаг болно.

 

ДӨРӨВ.ЭРХЭМ ЗОРИЛГО

           Иргэдийн амар тайван аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлын түвшинг бууруулан, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг цогцлоон, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй, хариуцлагатай байдлыг төгөлдөршүүлж, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд өссөн, үндэсний тэргүүлэгч аймаг болно.

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

1  .“Ковид 19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд:

• Ковид 19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогыг хэрэгжүүлж, төсөв санхүүг оновчтой зохион байгуулан, бэлэн байдлыг тогтмолжуулна.

2  .Хүний хөгжлийн бодлогын хүрээнд:

•  Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, орчин үеийн оношилгоо, эмчилгээний технологийг нэвтрүүлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна.

•  Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхитэй амьдралын хэв маяг, аж төрөх ёсны салшгүй хэсэг болгож, мэргэжлийн спортыг дэмжиж, тамирчдын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

•  Хүн бүрт чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлж, тэгш хамруулахтогтолцоог бэхжүүлнэ.

•  Нийгмийн даатгалын тогтолцоог шинэчилж, нийгмийн халамжийг оновчтой болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, хүн амын хөгжлийг хангаж, дундаж давхаргын хүрээг өргөжүүлэн, Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлнэ.

•  Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдлэн, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ.

З.Эдийн засгийн бодлогын хүрээнд:

•  Санхүү, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, төсвийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

•  Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн газрын тос, нүүрс-хими, жонш, зэсийн баяжмал, төмөрлөг зэрэг үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг орон нутгаас дэмжиж, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгоно.

•  Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг өргөжүүлж, гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг орон нутгаас хангаж, импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

       •   Байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

       •  Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын нэгдмэл удирдлага, менежментийн тогтолцоог бэхжүүлж, иргэдийн орон сууцны хангамжийг нэмэгдүүлнэ.

4.3асаглалын бодлогын хүрээнд:

      •  Хүний хөгжлийг хангасан ухаалаг, тогтвортой, сайн засаглалыг бэхжүүлэн, цахим технологид тулгуурласан төрийн үйлчилгээг эрчимжүүлж, төр, хувийн хэвшил,
иргэний нийгмийн хамтын ажиллагаа өргөжүүлнэ.

      •   Иргэдийг аюулгүй, амар тайван, гамшгийн эрсдэлгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

      •   Хөрш болон өндөр хөгжилтэй орнууд, тэдгээрийн муж, хотуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.

      •   Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажлын уялдаа холбоог ханган орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлж, цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл, хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлнэ.

      •   Төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг дээшлүүлнэ.

б.Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:

       •   Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. б.Орон нутаг, хөдөөгийн хөгжлийн бодлогын хүрээнд:

       •   Орон нутаг, хөдөөгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг хөгжүүлэн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ