Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг бий болгоход Сайншанд, Замын-Үүд, Хатанбулаг сумдын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу шилжин суурьшигчдыг хүлээн авах амины орон сууцны эко хорооллууд, жижиг, дунд үйлдвэрлэлийн газруудыг газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд тусгаж, газар олгох бэлтгэл ажлыг хангаад байна.

         Дорноговь аймаг нь байгаль, цаг уурын нөхцөл байдлын хувьд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй байх давуу байдлыг ашиглан амины орон сууцны эко хорооллуудыг төлөвлөсөн ба 2023 онд 909 өрхөд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 40.92 га газрыг төлөвлөөд байна.

          Орон нутгийн дэд бүтэц, тээвэр логистик, уул уурхайн үйлдвэрлэл, боомт, эдийн засгийн чөлөөт бүс, хөдөө аж ахуйн болон бусад түүхий эдийн нөөц, аялал жуулчлал, бүс нутгийн давуу талд тулгуурлан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, борлуулалтын нэгдсэн сүлжээ, санхүү, хөрөнгө оруулалтын урсгалыг оновчтой төлөвлөн хэрэгжүүлж, эдийн засгийн шинэ бүтцийг бий болгох зорилгоор Дорноговь аймгийн аж үйлдвэр, хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулан, аж үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркын зориулалтаар газруудыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан.

        Энэхүү төлөвлөлтөөр аймгийн эдийн засгийг кластер хэлбэрээр хөгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангах чиглэлээр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл технологийн паркыг эдийн засгийн 5 тойрогт байгуулах ба Дорноговь аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, бизнес эрхлэгчдэд газар олголт хийгдэнэ.

       Дорноговь аймгаас орон нутгийн түүхий эдийн нөөц боломж, давуу талд тулгуурласан дэвшилтэт техник, технологи, инновацид суурилсан өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хөгжлийн тэргүүлэх чиглэлийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт чиглүүлэн “Арилжааны 1000 хонь”, “Өсвөр үхрийн аж ахуй”, “Дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр”, “Хүлэмжийн аж ахуй” төслүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн малын үүлдэр угсааг сайжруулах бизнес эрхлэх боломж, нөхцлийг бүрдүүлээд байна.

     Түүнчлэн дээр дурьдсан томоохон бүтээн байгуулалт, үйлдвэр, аж ахуйн газруудыг хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээр хангах жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх, шинээр байгуулах зорилгоор “Бизнес парк”-ыг эдийн засгийн бүсүүдэд байгуулахад дэд бүтцийн асуудлыг орон нутгаас шийдвэрлэж, сонирхогч этгээдэд газар олгох нөхцлийг бүрдүүлсэн. Энэхүү төсөлд ажлын бээлий, ажлын хувцас, сав баглаа боодол, 00 цаасны үйлдвэрүүд, мод үржүүлэг, хүнсний ногоо тариалалтмөн Сайншанд хотын цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн саарал усыг ашиглан “Арьс, шир боловсруулах үйлдвэр”, “Ноос, ноолуур угаах үйлдвэр”, “Эсгийний үйлдвэр”-үүд багтана.

       Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд Замын-Үүд, Ханги хилийн боомтуудын өдөрт нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн хүчин чадлыг 3-7 дахин нэмэгдүүлж, хил орчмын худалдаа үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдсэн.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ