ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

 

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа battuya@dornogovi.gov.mn цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

 

Тавигдах болзол, шаардлага:

• төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

• зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

• зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

 

Бүрдүүлэх материал:

• Төрийн албан хаагчийн анкет;

• Иргэний үнэмлэхийн хуулбар;

• Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

• Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

• Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;

• Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

• Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

• Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

• Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

 

Материал хүлээн авах:

• Хугацаа: 2023 оны 10 сарын 10-ны 9:00 цагаас 2023 оны 10 сарын 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл

• Хүлээн авах хаяг: battuya@dornogovi.gov.mn цахим шуудангаар

• Холбоо барих утас: 99994957

 

                                                    ШИЛЖИН АЖИЛЛАХ АЖЛЫН БАЙРНЫ ЖАГСААЛТ

Байгууллагын нэр

Албан тушаалын нэр

Албан тушаалын зэрэглэл

Ажлын байрны тоо

Албан тушаалд тавигдах тусгай шаардлага

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил /МУ-ын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 90 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

Туршлага /МУ-ын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/

 

1

2

3

4

5

6

7

8

1

 

 

 

Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газар

 

 

 

Хилчин, Сүлд, Жаргалант багийн зохион байгуулагч

ТЗ-10

3

Дипломын дээд болон түүнээс дээш боловсролтой

Боловсрол /01/, Хүмүүнлэг, хэл /022,023/, Нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, сэтгүүлзүй /03/, Бизнес удирдлага, эрх зүй /04/, мэдээлэл харилцаа холбооны технологи /06/, инжнерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээлт /07/, Нийгмийн хамгаалал /02/, хамгааллын үйлчилгээ /100/, аюулгүй байдлыг хангах үйлчилгээ /100/, бусад

 

 

Шаардлагагүй

 

 

Шаардлагагүй

 

 

 

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДОРНОГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ