Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Нацагийн Хонгорзул

Н.Хонгорзул нь 1980 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Боловсролын байдал:

1987-1997 онд Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль,

1997-2001 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр,

2005-2006 онд Удирлагын академийг Төрийн удирдлагын сургуулийг төрийн удирдлагын менежерээр,

2018-2019 онд  Удирлагын академийг Төрийн удирдлагын сургуулийг  Төрийн захиргааны менежментийн магистрыг тус тус суралцан төгссөн.

Ажилласан байдал:

2001-2002 онд Сайншанд сумын ЗДТГ-ын Хууль зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн,

2002-2003 онд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Иргэний бүртгэл мэдээллийн албанд Иргэний бүртгэл мэдээлэл, шилжилт хөдөлгөөн хариуцсан ажилтан,

2003-2008 онд Монгол ардын намын хорооны улс төрийн ажилтан,

2008-2010 онд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн,

2010-2012 онд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн,

2012-2013 онд аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн,

2013-2015 онд “Мерси Кор Монгол” ОУБ-ын Зүүн бүсийн зохицуулагч,

2015-2016 онд Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга,

2016 оны 08-09 сард аймгийн ИТХ-ын Гэмт хэрэг, цагаатгалын асуудал хариуцсан ажилтан,

2016-2020 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга,

2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн аймгийн ЗДТГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ