Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг Сангийн яаманд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын хэлтэс нь аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Санхүүгийн хяналт, аудитын алба нэртэйгээр шинээр байгуулагдан, аймгийн засаг даргын 2019 оны 07-р сарын 31- ний өдрийн А/661 дугаар захирамжаар тус байгууллагын бүтэц орон тоог 10 хүний бүрэлдэхүүтэйгээр шинэчлэн баталж үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай алба нь хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт санхүүгийн хяналт шалгалт болон аудитыг хийж, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах, эрсдлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага бөгөөд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг юм.

Эрхэм зорилго: Албаны үйл ажиллагааны үндсэн зорилго нь хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хянах, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалт зэрэгт санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитыг хийх, үнэлэлт өгөх, дүгнэлт, зөвлөмж гаргах, төсөв захирагчдыг эрсдлийн удирдлагаар хангах, тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, удирдлагыг холбогдох мэдээллээр хангахад оршино.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

1.      Санхүүгийн хяналт шалгалтын чиглэлээр

Улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ. Уг хяналт шалгалтыг байгууллагын хүсэлт, дээд газрын байгууллагын шийдвэрээр хийж болно.

2.      Дотоод аудитын чиглэлээр

          Дотоод аудитын үйл ажиллагаа нь гол төлөв байгууллагын дотоод хяналтыг сайжруулахад чиглэгддэг. Дотоод хяналтын үйл явц үр нөлөө, үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

Төрийн албан хаагч

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Х. ОЮУНТУЯА Дарга 99025857, 91999797 Oyuntuya_2015@yahoo.
2. Б. ЗОЛЗАЯА Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор 91117301 Zolzaya79@yahoo.com
3. Ж. БОЛОР-ЭРДЭНЭ Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор 91997249 Jbolorerdene@yahoo.c
4. Н. БҮРЭНТЭГШ Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч, дотоод аудитор 91104422, 88620818 Tegshee_10@yahoo.com
5. Д. ОТГОН Дотоод аудитор 91117627 Otgon_433@yahoo.com
6. Х. АНХЧИМЭГ Архив, албан хэрэг хөтлөлт, дотоод ажилтан 96026692 -

Холбоо барих

  • Хаяг: Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг, Орон нутгийн өмчийн 3-р байр
  • Утас: 7052-0025, 7052-0026
  • И-мэйл: Sankhuu_audit_dg@yahoo.com

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ