Дорноговь аймаг нь Говийн ноён Хутагт Данзанравжаагийн бүтээсэн Хамарын хийд, дэлхийн эрчим хүчний бөөгнөрөл хэмээгдэх Энергийн төв, хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх хайрхан зэрэг байгалийн  өвөрмөц  тогтоц бүхий  түүх  дурсгал,  шашин  соёлын  төвүүд, говийн аргалийн байршил болсон Их нартын  хошуу, байгалийн өвөрмөц тогтоц  бүхий археологийн олдвор ихтэй Эргэлийн зоо зэрэг байгалийн нөөц  газруудтай  бөгөөд шашин  соёл, байгалийн  үзэсгэлэнт  газрууд, хил  орчимд  түшиглэсэн аялал  жуулчлалыг  хөгжүүлэх  нөхцөл  бүрдсэн  аймаг юм. Газар нутгийн  байршилтай  холбогдуулан Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх  чиглэлээр “Нэг  өдрийн  аялал”,  “Цайны зам”-ын  аялал  жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, зорчих жуулчдын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж  байна. ИЙМД  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ