ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэх, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар, багийн үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөлгөө, дэмжлэг, зохицуулалтаар хангах, Нутгийн захиргааны хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах асуудлыг төлөвлөж хэрэгжүүлэх, Төрийн албаны мэргэшлийн шалгалт болон удирдах ажилтаны сонгон шалгаруулалтыг бэлтгэж, зохион байгуулах, Аймгийн Засаг дарга, Тамгын газрын дотоод ажлыг зохих журмын дагуу шуурхай гүйцэтгэж, зөвлөгөө, арга зүйгээр хангах, Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх, иргэдийг төрийн дээд шагнал болон аймгийн Засаг даргын шагналаар шагнуулах асуудлыг судалж шийдвэрлүүлэх, эрх бүхий байгуулагад уламжлах, Аймгийн Засаг даргын тамгын газрын интернетийн болон дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангаж, ажилтнуудын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, Аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг төлөвлөх, бодлогын удирдамж, дэмжлэгээр хангах, Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тусалж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцлөөр хангах, Аймгийн Засаг даргын Тамгын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг хууль, стандартын дагуу зохион байгуулдаг. 

 

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Хууль, эрх зүйн хэлтэс / архивын тасагтай / нь нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хангуулах, аймгийн Засаг даргаас хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргыг хууль эрх зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хууль тогтоомжийн системчлэл, сурталчилгаа,  эрх зүйн сургалт, иргэдэд хууль тогтоомжийн лавлагаагаар үйлчлэх, төрийн архивын үйл ажиллагааг эрхлэх, байгууллагуудын архивын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг гүйцэтгэнэ.

 

НИЙГМИЙН БОДЛОГЫН ХЭЛТСИЙН  ЧИГ ҮҮРЭГ
Аймгийн нийгмийн хөгжлийн стратеги бодпогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, зөвөлгөө, дэмжлэгээр хангах, хэрэгжилтийг зохион байгуулах зохицуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, аялал жуулчлал, дэд бүтэц / эрчим хүч, зам тээвэр, харилцаа холбоо, шуудан / хот байгуулалт, газрын харилцаа, байгаль орчин / байгаль хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх /, хүнс, хөдөө аж ахуй / малын эрүүл мэнд, үржил селекц, бэлчээр ашиглалт, усан хангамж, газар тариалан /, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар аймгийн хэмжээнд баримтлах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах чиг үүрэг гүйцэтгэнэ. 

 

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Аймгийн төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, хувиарлалт, төрийн сангийн зарлага, санхүүжилтийг гүйцэтгэх, төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд эдийн засгийн шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, нийгмийн даатгал, хөрөнгө оруулалт, зээлийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт, төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа, Засаг даргын дэргэдэх агентлагуудын төсөв, санхүүгийн орлого, зарлагын үйл ажиллагаанд байнга хяналт тавих зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэхэд оршино.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, төрийн  байгууллагыг  бодлогын  зөвлөмж,  арга  зүйгээр  хангах,  байгууллагын дотоод аудитын ажлыг зохион  байгуулах, бодлогын зөвлөмж боловсруулах,  удирдлагуудыг  мэдээллээр  хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ. 

 

ЦЭРГИЙН ШТАБЫН ЧИГ ҮҮРЭГ
Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэх, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, хугацаат, гэрээт болон дүйцүүлэх албанд иргэдийг элсүүлэх, хүүхэд, залуучуудад цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, цэргийн насны залуучуудын боловсрол,  эрүүл мэндийг дээшлүүлэх, цэргийн шинэчилсэн тоо бүртгэлийг цахим мэдээлэлд оруулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлнэ.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ