ДОРНОГОВЬ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТҮҮХ

                  Дорноговь аймгийн уур амьсгалыг судлах зорилгоор 1938 оны 10-р сарын 18-ны өдөр Сайншанд ЗХУ-ын /хуучин нэрээр/ техник тоног төхөөрөмж, эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний дэмжлэгтэйгээр анхы цаг уурын өртөөг, 1960 оны 7 дугаар сарын 15-нд Мандах суманд анхны ХАА-н цаг уурын харуулыг байгуулж ус цаг уурын улсын сүлжээний анхан шатны нэгж бүрэлдэн бий болох эх үүсвэр тавигджээ. Сайд нарын зөвлөлийн харъяа Ус цаг уурын албаныг удирдах газрын даргын тушаалаар Дорноговь аймгийн ус цаг уурын товчоо 1963 онд байгуулагдсан. Энэхүү товчоо нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн 1987 онд Ус цаг уурын газар, 1988 онд Байгаль орчныг хамгаалах газар, 1990 онд Байгаль орчны хяналтын газар нэртэйгээр зохион байгуулагдсан байна. Монгол Улсын Байгаль орчны хяналтын улсын хорооны 1992 оны 8 дугаар сарын 21 тоот тушаалаар Ус, уаг уур орчны шинжилгээний төв, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны 67 тоот тогтоолоор /УЦУОШАлба/ 2018 онд УЦУОШТөв нэртэй байгууллага болон үйл ажиллагаагаа явуулж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ