Аймгийн Төв номын сан нь БНМАУ-ын Соёлын яамны 1945 оны 02-р сарын 28-ны өдрийн 28 тоот тушаалаар байгуулагдсан. БНМАУ-ын БААТАР Дашийн Данзанваанчиг  тус номын сангийн эрхлэгчээр  1957-1962 онд ажиллаж байсан нь бидний хувьд бахархалтай түүх билээ. Ажиллаж байх хугацаандаа номын сангийн нэг давхар чулуун барилгыг 1961-1962 онд аж ахуйн аргаар бариулж, номын санг өөрийн байртай болгожээ. 2007 оны 9 сард өргөтгөл хийж 2 давхар, 100 хүний суудалтай, 1864м2 байртай болсон.

 Манай номын сан Соёлын үнэт зүйл болох ном хэвлэлийг хадгалж хамгаалах, ард иргэдэд ном соёлоор үйлчлэн тэдний оюуныг хөгжүүлэх, бүтээлч санаачлагыг өрнүүлэх, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, тав тухтай тохилог орчин бүрдүүлэх, номын сангийн стандартыг ханган ажиллах зорилт тавин  захирал, нягтлан бодогч, номын санч, мэдээллийн ажилтан, үйлчлэгч, жижүүр гэсэн 13 орон тоотой, номын сангийн мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Интернэт мэдээллийн төв нь ном хэвлэлийг цахим хэлбэрээр уншуулах, мэдээлэл өгөх, төрөл бүрийн сургалтуудыг албан байгууллагуудтай хамтран зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, 8 компьютерийг интернэтэд холбон мэдээ мэдээллийг интернэтээр дамжуулан иргэдэд хүргэж байна.

“Соёмбо” салбар уншлагын танхим: Аймгийн ЗДТГ-ын дэмжлэгээр орчин үеийн шийдэлтэй, тохилог тав тухтай орчин бүрдүүлсэн Соёмбо номын сан 2016 оны 5 сард нээлтээ хийсэн. Одоогоор Англи, Монгол, Япон, Солонгос хэл дээрх 1200 орчим номтой. 2017 оны 11 сард АНУ-ын ЭСЯамны дэмжлэгээр аймгийн ард иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх, Америк орны тухай соёл мэдээлэл түгээх зорилгоор Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдав.

ИРГЭДЭД ТОГТМОЛ ХҮРГЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийт 97 сая төгрөгний 62 мянган номын фондтой.

•           Насанд хүрэгчдийн уншлагын танхим, интернэт үйлчилгээ

•           Гэр бүлийн уншлагын танхим

•           Хүүхдийн уншлагын танхим

•           Гэрээр ном олгох танхим

•           Соёмбо салбар уншлагын танхим зэрэг танхим тасгуудаар уншлага үйлчилгээ явуулж байна.

•           Соёмбо салбар уншлагын танхимд иргэдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор АНУ-аас Монгол улсад суугаа сайн дурын ажилтан нартай хамтран англи хэл сурах сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр явуулж байна. Мөн албан байгууллагуудад англи хэлний үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн гэрээр ном олгох үйлчилгээ

Лавлагаа номзүйн үйлчилгээ

Интернэт мэдээллийн үйлчилгээ

Тогтмол хэвлэлийн үйлчилгээ

Зөөврийн номын сангийн үйлчилгээнүүдийг хүргэж  байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ