“Сайншанд сумын 7-р багийн Сотын байранд хүүхдийн тоглоомын талбай, Депо байранд 3*3 сагсны талбай байгуулах ажил”
“Гэрээ байгуулах эрх олгох тухай”
Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу үнэлгээний хорооноос Дорноговь аймгийн “Сайншанд сумын 7-р багийн Сотын байранд хүүхдийн тоглоомын талбай, Депо байранд 3*3 сагсны талбай байгуулах ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын www.tender.gov.mn веб сайтад зарласнаас тендер нээх товлосон хугацаанд “Дэлгэр баясах зам” ХХК тендерт үнийн санал ирүүлсэн.
Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу үнэлгээний хороо дээрх компанийн ирүүлсэн тендерийг үнэлж, дүгнэн шаардлага хангасан тендерээр “Дэлгэр баясах зам” ХХК-ийг шалгаруулан, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг төсвийн ерөнхийлөн захирагч танд хүргүүлж байна.
