Сайншанд сумын хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга гадна фасадны засварын ажил
Огноо: 2020/06/11
Тендер шалгаруулалтын нэр: Сайншанд сумын хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга гадна фасадны засварын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОНХС-НТШ-2020/18-02
Багц 1: Сайншанд сумын 7 дугаар багийн Нийтийн орон сууц 700, 701, 710, 706, 707, 709, 711, 239, 237-р барилгуудын гадна фасад, дулаалга дээврийн засвар
Багц 2: Сайншанд сумын 4, 7 дугаар багийн 300, 172, 302, 304, 168, 170-р “Орос Монгол давхар” байр гадна фасадны засвар
Багц 3: Сайншанд сумын 3 дугаар баг 245-р байр / 65 айл/-ны гадна фасадны засал, дээврийн засвар
Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сайншанд сумын хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга гадна фасадны засварын” ажилд цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2019 оны борлуулалтын хэмжээ 30,0 сая төгрөгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тухайн сонгосон багцад ирүүлэх үнийн саналын 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019 он
Хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага ирүүлэх жил: 2019 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилга угсралтын ажлын 2.1.1 -/БА-8.1/ ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт тухайн сонгосон багцын төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Багц 1: 2 642 221 төгрөг
Багц 2: 2 665 943 төгрөг
Багц 3: 832 594 төгрөгийг багц тус бүрд байршуулан ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 07-р сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим сайтаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 07-р сарын 16-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
tender.gov.mn, Утас:7052-2224, 7052-0004
