Хүүхдийн зуслангийн гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний ажил

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу үнэлгээний хорооноос Дорноговь аймгийн “Хүүхдийн зуслангийн гадна тохижилт, гадна инженерийн шугам сүлжээний ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын  www.tender.gov.mn веб сайтад зарласнаас тендер нээх товлосон хугацаанд “Дэлгэр баясах зам” ХХК тендерт үнийн санал ирүүлсэн.
Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах” тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2.2 дахь заалтын дагуу үнэлгээний хороо дээрх  компанийн  ирүүлсэн тендерийг үнэлж, дүгнэн шаардлага хангасан тендерээр “Дэлгэр баясах зам” ХХК-ийг шалгаруулан, гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ