Аймгийн АЗДТГын авто парк шинэчлэл

  • Урилга: Тендер шалгаруулалтын дугаар: ОНТХО/НТШ-39/2021
  • Хүлээн авах огноо: 2021-03-10 10:00
  • Зарлагдсан огноо: 2021-02-08

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо: 2021.01.07

Тендер шалгаруулалтын нэр:  Аймгийн АЗДТГын авто парк шинэчлэл Тендер шалгаруулалтын дугаар:  ОНТХО/НТШ-39/2021

 

                                                           

Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аймгийн АЗДТГын авто парк шинэчлэл хийх ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

                                                                       

  • Борлуулалтын хэмжээ:  Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх

 

  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт: 2019 оны аудитын дүгнэлт ирүүлнэ

 

  • Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл: шаардахгүй

 

  • Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 900 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

 

Тендерийг 2020 оны 03-р сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03-р сарын10-ны өдрийн 10 цаг 30 минутад аймгийн  Засаг даргын Тамгын газрын 103 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн

удирдлагын ордон 1 давхар 106 тоот

Утас:7052-2224

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ