Дорноговь аймгийн ахмадын сувиллын барилга /60 ортой/ барих ажил
Огноо: 2021/05/19
Тендер шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн ахмадын сувиллын барилга /60 ортой/ барих ажил
Тендер шалгаруулалтын дугаар: УТ/НТШ-05
Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн ахмадын сувиллын барилга /60 ортой/ барих ажлыг гүйцэтгэх цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50 000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
• Борлуулалтын хэмжээ: 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын дундаж өртөг нь Төсөвт өртгийн 25 хувиас багагүй байх /Борлуулалтын орлогыг цахим системээс татаж үзнэ/
• Аудитын дүгнэлт: 2019 он, 2020 оны баталгаажуулсан тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх
• Ижил төстэй ажлын дундаж өртөг: 2019 он, 2020 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь Төсөвт өртгийн 25 хувиас багагүй байх.
• Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 25 хувиас багагүй байх
• Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Барилга угсралтын ажлын
БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.
БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
БА-6.4 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.
БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.
• Тендерийн хамт 44 610 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06-р сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06-р сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг нутгийн удирдлагын ордон 1 давхар 106 тоот Утас:7052-2224, 7052-0004
