Сайншанд сумын 8-р багийн 233, 245-р байрны (хуучнаар 28, 29-р байр) гадна авто зогсоол, тоглоомын талбай байгуулах ажил
Огноо: 2021-05-18
Тендер шалгаруулалтын нэр: Сайншанд сумын 8-р багийн 233, 245-р байрны (хуучнаар 28, 29-р байр) гадна авто зогсоол, тоглоомын талбай байгуулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОНТХО/НТШ-15/2021
Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сайншанд сумын 8-р багийн 233, 245-р байрны (хуучнаар 28, 29-р байр) гадна авто зогсоол, тоглоомын талбай байгуулах ажлыг гүйцэтгэх цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50 000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын дундаж өртөг нь Төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх /Борлуулалтын орлогыг цахим системээс татаж үзнэ/
- Аудитын дүгнэлт: 2019 он, 2020 оны баталгаажуулсан тайлангийн аудитын дүгнэлт ирүүлэх
- Ижил төстэй ажлын дундаж өртөг: 2019 он, 2020 онд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг нь Төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 70 хувиас багагүй байх
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Барилга угсралтын ажлын
- 2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /БА-8.1/ эсвэл
Авто зам, замын байгууламжийг барих засварлах ажлын
- Зам, талбайн тохижилтын ажил хийх, засварлах ажилбарын заалт бүхий тусгай зөвшөөрлийн аль нэг нь байж болно.
- Тендерийн хамт 1 400 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 06-р сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06-р сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг Соёмбо цогцолбор 2 давхар 306 тоот
Утас:7052-2224, 7052-0004
