Дорноговь аймгийн төвийн дулааны 2-р эх үүсвэрийн технологийн шинэчлэлийн ажил
Огноо: 2021-03-05
Тендер шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн төвийн Дулааны 2-р эх үүсвэрийн технологийн шинэчлэлийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОНТХО-НТШ -33/2021
Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дорноговь аймгийн төвийн Дулааны 2-р эх үүсвэрийн технологийн шинэчлэлийн ажилд урьж байна.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50 000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын дундаж: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх
- Аудитын дүгнэлт ирүүлэх жилийн тоо: 2 /2019-2020 он/
- Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын дундаж өртөг: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
- Барилга угсралтын ажлын
- -2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт /БА-8.1/
- -2.1.2 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил (1- 5 давхар хүртэл) /БА-2.1/
- -2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрмж, гадна салбар шугам сүлжээний угсралт /БА-6.1/, /БА-6.2/
-2.2.3. Ариутгах татуургын гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /БА-3.3/, /БА-4.3/, /БА-5.3/
-2.2.4. Дулааны болон усан хангамжийн гол (магистраль) шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт /БА-3.4/, /БА-4.4/, /БА-5.4/ ажилбарын заалт бүхий хүчинтэй хугацаа дуусаагүй барилгын тусгай зөвшөөрөлтэй байна.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Төсөвт өртгийн 80 хувиас багагүй байх
- Тендерийн хамт 3 696 000 төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 04-р сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 04-р сарын 05-ны өдрийн, 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорноговь аймаг Сайншанд хот 3-р Соёмбо цогцолбор 2 давхар 306 тоот Утас:7052-2224, 7052-0004
