Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ-ын автомашин шинэчлэл хийх ажил

  • Урилга: ОНТХО-НТШ-06/2021
  • Хүлээн авах огноо: 2021-03-01 10:00
  • Зарлагдсан огноо: 2021-01-27

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                           

 

Огноо: 2021.01.27

Тендер шалгаруулалтын нэр:  Хатанбулаг сумын ЗДТГ-ын автомашины шинэчлэл хийх  ажил

Тендер шалгаруулалтын дугаар:  ОНТХО/НТШ-06/2021

 

                                                           

Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хатанбулаг сумын ЗДТГ-ын автомашины шинэчлэл хийх ажлын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

                                                                       

  • Борлуулалтын хэмжээ: 2019 он, 2020 оны борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй.

  • Санхүүгийн тайлан ирүүлэх шаардлагагүй  2019 он, 2020 оны санхүүгийн тайлангийн  аудитын дүгнэлт ирүүлнэ.
  • Сүүлийн  жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  Шаардахгүй.
  •  
  • Тендерийн хамт төсөвт өртгийн 1 хувь буюу 900 000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа[1] ирүүлнэ.

 

Тендерийг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 09 цаг 30 минутаас өмнө tender.gov.mn цахим хуудсаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 03-р сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад аймгийн  Соёмбо цогцолбор 306 тоот өрөөнд нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дорноговь аймаг Сайншанд хот 3-р баг Соёмбо цогцолбор 2 давхар 306 тоот

Утас:7052-2224

 

 

 

 

[1]     Барааны төсөвт өртөг 30 сая төгрөгөөс дээш бол, тендерийн баталгаа ирүүлэхийг заавал шаардана.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ