Мандах сумын төвийн гудамж, хашааг хаягжуулах ажил
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.03.09
Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Мандах сумын төвийн гудамж, хашааг хаягжуулах ажлыг гүйцэтгэх цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын тоо хэмжээ, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн материалыг 2021 оны 03-р сарын 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn цахим хуудсаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 03-р сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Дорноговь аймаг Сайншанд хот 3-р Соёмбо цогцолбор 2 давхар 306 тоот
Утас:7052-2224
