ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Татварын газар, Нийгмийн даатгалын газартай хамтран “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт-2024” уулзалтыг зохион байгуулсан. Уулзалтад 12 төрийн албан хаагч, 25 аж ахуй нэгжийн 34 холбогдох албан тушаалтнууд хамрагдсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчлэн батлагдсан заалтын талаар Барилгачдын нэгдсэн холбоотой хамтран 3 удаагийн сургалтыг зохион байгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Тус сургалтад давхардсан тоогоор  барилгын компаниудын  захирал, төлөөллүүд зэрэг 50 хүн хамрагдсан. Мөн цэцэрлэг сургуулиудын үдийн цай, дотуур байрны хүүхдийн хоолны тендер шалгаруулалтыг зохион байгуулах талаар мэргэжилийн зөвлөгөө өгч 40 хүнд сургалт зохион байгуулсан. Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сургалтыг 03 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийг дуустал 3 хоногийн хугацаанд зохион байгуулсан. Тус сургалтад 14 сум болон агентлаг байгууллагуудын нийт 60 албан хаагч хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлсэн. 8-р сад А3 шалгалт зохион байгуулж нийт 20 хүн хамрагдаж 18 хүн шалгалтанд тэнцсэн.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ