СОЛОНГОСЫН ЧОНЖУ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

орноговь аймгийн хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үлэмж түвшин партнерс” ХХК-тай хамтран “Гүүр” төсөл хөтөлбөрийг Дорноговь аймагт хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Чонжу хотын Чонжу Их Сургуульд Дорноговь аймгаас 30 хүүхэд тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бүртгэлийг бэлтгэл ажил хангагдаад байна.  Дараах мэргэжлээр элсэлт явагдана.

Бакалаврын тэтгэлэг олгох мэргэжил:

- Бизнесийн удирдлагын анги
- Архитектурын инженерчлэлийн анги
- Зочид буудлын менежментийн анги
- Кино зураглаачийн анги
- Солонгос хэлний анги
Сургалтын төлбөрийн тэтгэлгийн хэмжээ:
- Солонгос хэлний TOPIK-ийн 4 оноотой бол 90 хувь
- Бусад элсэгчид эхний улиралд 50 хувь
- Бүх элсэгчид хоёр дахь улирлаас эхний улирлын голч дүн, хэлний онооноос хамааран 30-100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.
Суралцахыг хүсэгчдэд тавигдах шаардлага:
1. Бүрэн дундаас дээш боловсролтой байх
- Бүрэн дунд боловсролын дүнгийн дундаж 90%
- Коллеж төгсөн бол суурь хичээлийн дундаж хувь 85%
- Их, дээд сургууль төгссөн бол голч дүн 3.0
2. Дорноговь аймгийн иргэн байх
Бүрдүүлэх материал:
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, их дээд сургууль, коллеж төгссөн бол дипломын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Хэлний оноотой бол нотлох баримт бичиг
Дээрх материалыг 2024 оны 10 дугаар 14-ний өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс 107 тоотод хүлээн авна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ