"Эм эргэлтийн сан ОНӨААТҮГ"-ыг дуудлагаар худалдах аргаар хувьчлах тухай шийдвэр гарлаа
Дорноговь "Эм эргэлтийн сан" ОНӨААТҮГ нь 2010 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 12 сум, Даланжаргалан сумын Олон овоо баг, Сайншанд сумын Зүүнбаян баг, 2,4-р баг нийт 15 салбар нэгжээр иргэдэд эм зүйн тусламж үйлчилгээ үзүүлэн ажилладаг. ИТХ-ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 15/10 тоот тогтоолоор “Эм эргэлтийн сан ОНӨААТҮГ”-ийн үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 31 -ний өдрөөр тасалбар болгон зогсоож, дуудлага худалдаагаар хувьчлах тухай шийдвэр гарлаа.
