“ҮР ДҮНД СУУРИЛСАН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орон нутгийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт, гүйцэтгэлийн үр дүн, үр нөлөөг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилгоор “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх арга зүй” сэдэвт сургалтыг /2025.10.22/ зохион байгууллаа.
Тус сургалтад аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төсөвт байгууллагуудын 56 албан хаагч танхимаар, сумдын Засаг даргын Тамгын газрын 50 гаруй албан хаагчид цахимаар хамрагдлаа.
Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол болон Үр дүнд суурилсан төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагналтын талаарх сургалт мэдээллийг холбогдох төрийн албан хаагчдад танилцуулж чадавхжууллаа.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ