Дорноговь аймгийн Татварын хэлтсээс хуваарьт шалгалтын дагуу бизнес эрхлэгчдийн НӨАТУС-ийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийв.

Дорноговь аймгийн Татварын хэлтсээс хуваарьт шалгалтын дагуу “Алтанговь” худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн НӨАТУС-ийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийн, төлбөрийн баримт олголтонд хяналт тавьж, мөн QR уншуулсан худалдан авагчийн баримтыг хэрхэн баталгаажуулах, худалдан авалт хийж байгаа иргэдэд төлбөрийн баримт олгох QR наалтыг хэрхэн уншуулах, баталгаажаагүй баримтанд хэрхэн гомдол гаргах талаар зөвлөгөө өгч ажиллалаа. Шинэээр 3 бизнес эрхлэгчид QR наалт-ыг нааж баримт үүсгэх зөвлөгөө өглөө. 
Иргэд та бүхэн зах худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн баримтаа үүсгэж авч хэвшээрэй.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ