МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР ТОЙРОЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд Засаг даргын Тамгын газар, Гуравдугаар багийн ажлын алба, Соёл, спортын ордон, Татварын тасаг, Мал эмнэлгийн тасагтай хамтран 78 малчин өрхийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцлаа.
Энэ үеэр малчдаас төл бойжилт болон том малын зүй бус хорогдлын мэдээг авах, үнэн бодит ирүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажиллалаа.
Сумын хэмжээнд 14485 мал төллөвөл зохихоос ингэ-75, гүү-356, үнээ-380, хонь-4530, ямаа-5015 бүгд 10356 мал төллөж төл бойжилт 5 төрөл дээр 71,5 хувьд хүрсэн байна. Төлийн хорогдол тугал-2, хурга-47, ишиг-137 бүгд 186. Том малын зүй бус хорогдол адуу-1, үхэр-1, хонь-37, ямаа-56 бүгд 95 толгойд хүрсэн.
Мөн ”Монгол малчин” үндэсний хөтөлбөр болон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор малчдыг соён гэгээрүүлэх, мэдлэг түгээх ажлын хүрээнд Соёл, спортын ордонтой хамтран “Явуулын номын сан” үйлчилгээг санаачлан 78 малчин өрхөд нийт 100 ширхэг номыг танилцуулж 50 хоногийн хугацаатай карт нээн эзэмшүүлж байна. Энэхүү үйлчилгээгээр дамжуулан малчид болон сургуулийн өмнөх насны хүүхэд багачууд бие даан суралцах, сурч боловсрох нөхцөл боломжийг олгох юм.
Түүнчлэн сумын хэмжээнд мал төллөлтийг заасан хугацаанд эхлүүлэх, төл болон том малын зүй бус хорогдолгүй даван туулах зорилгоор хуц, ухна ялган төвлөрүүлэх ажлыг 2022 оны 05 дугаар сарын 05,06-ны өдрүүдэд зохион байгуулах чиглэл мөн 2022 оны малын тоо толгойн албан татварыг тус тус танилцуулж ажилласан.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ