“ӨРХ БҮР МОД ТАРИАЛЪЯ”
Замын-Үүд сумын Засаг даргын үйл ажиллагааны 2020-2024 оны “Хөгжлийн төлөө бид хамтдаа-2” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2022 оныг “Эко орчныг бүтээх жил” болгон зарласан.
Нэрэмжит жилийн хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоо, санал санаачилгыг дэмжих, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Хаврын тариалалт буюу 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 06 дугаар сарын 01-нийг хүртэл, Намрын тариалалт 09 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 25-нийг хүртэл “ӨРХ БҮР МОД ТАРИАЛЪЯ” уриалгыг гаргаж байна.
Мод тарих арчлан ургуулах талаарх мэдээллийг хүргэж байна.
