ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВИЙН АЖЛЫН ХЭСЭГ ЗАМЫН-ҮҮД СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай явуулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор Хууль зүйн туслалцааны төвийн захирал А.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 04-05-ны өдөр Замын-Үүд суманд ажиллана.
Өнөөдөр сумын Засаг дарга Б.Анхбаяр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга А.Анхтуяа, сумын Засаг даргын орлогч Д.Отгонбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Анхтуяа нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
