ҮЛГЭРЧ ААВ ЭЭЖ арга хэмжээг зохион байгууллаа

Дорноговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн газраас  “Монголчууд эрт дээр үеэс хүүхдээ үлгэрээр дамжуулан эр зоригтой, үнэнч шударга, ажилч хөдөлмөрч болгож хүмүүжүүлэхийг зорьж ирсэн уламжлалыг сэргээн таниулах, хүүхдийн хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжил, танин мэдэхүйн олон талт мэдээллийг олгох” зорилгоор зохион байгуулсан “Үлгэрч аав ээж” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1,2-р анги бэлтгэл болон дунд бүлэгт давхардсан тоогоор 268 хүүхдэд нийт 13 эцэг эхчүүдээр “Тариан түрүүхэн”, “Долоон өндөгтэй доголон шаазгай”, “Долоон бор оготно”, “Болдоггүй бор өвгөн”, “Үнэг зараа, чоно гурав”, “Эвтэй 4 амьтан”, “Баавгай чоно морь гурав”, “Үнэг чоно хоёр” “Манжин” зэрэг үлгэрийг уншиж сонирхуулсан. Эцэг эхчүүд, хүүхдүүдэд үлгэрийг хуруун театр, хормогчин театр, ширээний театр, том ном ашиглан сонирхолтой байдлаар ярьж сонирхуулсан нь хүүхдүүдийн сэтгэлд хүрсэн, сургамжтай, хүмүүжлийн хувьд ач холбогдолтой сайхан арга хэмжээ болсон.

            Мөн тус цэцэрлэгийн багш ажилчид хамтран “Муур багш” үлгэрээр жүжигчилсэн тоглолт хийж бэлтгэл болон дунд бүлгийн 43 хүүхдэд сонирхууллаа.

            Сургуулийн дотуур байрны суралцагчид чөлөөт цагаараа уншсан үлгэрийн номоороо "Үлгэрийн баатрууд амилсан нь" жүжигчилсэн тоглолт хийж сонирхууллаа.

            Түүнчлэн нийт эцэг эхчүүд, багш ажилчдын ярьсан, жүжигчлэн тоглосон  үлгэрийг “Сайхандулаан сум Хүүхдийн цэцэрлэг” “Сайхандулаан ЕБС” Дорноговь аймгийн Сайхандулаан сум ЗДТГ” болон “saikhandulaan web site”-д байршуулж иргэд, олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

       

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ