2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Эрдэмтэн багш, эцэг эхчүүд, энхрий бяцхан үрсийн жаргалын дуу, мөнгөн хонхны дуу цуурайтсан Сайхандулаан сумын сургууль цэцэрлэг үүдээ нээж 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна.

Энэ хичээлийн жилд Сайхандулаан сумын боловсролын салбарт нийт 44 багш, сурган хүмүүжүүлэгч, СӨБ-ын 49 хүүхэд, ЕБС-ийн 150 сурагчийг хүлээн авч хичээл сургалтын ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Тэдгээрээс нэгдүгээр ангид 19 хүүхэд шинээр элсэн орж эрдмийн үүдийг нээлээ.

Тус өдөр Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ивээн тэтгэн Засаг даргын тамгын газраас Ерөнхий боловсролын 1-3 4-6 7-9 дүгээр ангийн сурагчдын дунд гүйлтийн уралдаан зохион байгуулж тус бүрд 1-3 байр тус тус эзлүүлж, өргөмжлөл,  медаль, хичээлийн хэрэглэгдэхүүнээр шагналаа.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ