"СПИРТ ҮҮ СПОРТ УУ" ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Нийгмийн эрүүл мэндийн өдөр”-ийн хүрээнд "Спирт үү спорт уу" уриатай гар бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Үүнээс
Эрэгтэй төрөлд:
1-р байр Н.Баярсайхан ахлагчтай Тойг баг,
2-р байр Д.Дарьготов ахлагчтай Чулуунгишгэр баг,
3-р байр С.Энхбаатар ахлагчтай Хаяа багийн баг тамирчид,
Эмэгтэй төрөлд:
1-р байр Б.Алтантуяа ахлагчтай ЕБС
2-р байр Б.Батгэрэл ахлагчтай ЗДТГ
3-р байр А.Уранчимэг ахлагчтай Тойг баг, жижиг байгууллагын хамтарсан баг тамирчид шалгарлаа.
Дашрамд дурдахад тус өдрийн хүрээнд сумын Эрүүл мэндийн төвөөс 15 наснаас дээш иргэдээс 4 төрлийн шинжилгээг /ДОХ, Тэмбүү, Элэгний B, C вирүс/ авч, нийт 36 иргэнийг хамрууллаа
