ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖТАЙ ХАМТАРСАН АХЛАХ АНГИЙН “СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР-2025” АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Манай аймаг Япон Улсын Шизүока мужтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа тогтоосноос хойш 14 жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн болон бусад салбарт төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Үүний нэг болох ахлах ангийн “Сурагч солилцооны хөтөлбөр”-т өнгөрсөн хугацаанд Монгол, Япон Улсын нийт 553 сурагч хамрагдсан.
Энэ удаагийн “Сурагч солилцооны хөтөлбөр” Монгол Улсад 2025 оны 08 дугаар сарын 04-09-ний өдрийн хугацаанд хэрэгжиж байгаа ба Япон Улсын Шизүока мужийн шилдэг 20 сурагч, 5 багш, мэргэжилтнийг аймгийн Засаг даргын орлогч Г. Март хүлээн авч уулзлаа.
Дорноговь аймагт айлчлах хөтөлбөрийн дагуу Монголын түүх, соёлын өв уламжлалтай танилцаж, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн зусланд боловсрол, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцлоо.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ