Тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа

Аймгийн Засаг даргын тамгын газар, Сайншанд сумын Засаг даргын тамгын газар, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, шинэ техник, технологийг сурталчлах зорилгоор аймгийн Газар тариалан эрхлэгчдийн сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 04 сарын 06-ний өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Түвшинтөр, аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, ХАА-н ухааны доктор, ХАА-н зөвлөх агрономич Я.Оюунчимэг, МХААЭХолбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Наранцэцэг нар оролцож газар тариаланг хөгжүүлэхэд төр, орон нутгийн зүгээс баримталж буй бодлогын талаар мэдээлэл өгч, Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх эдийн засгийн ач холбогдол сэдвээр сургалт мэдээлэл хийлээ.

Үүнээс гадна Монгол улсад атар газар эзэмшиж газар тариалангийн салбар бие даан хөгжсөний түүхт 60 жилийн ойг угтаж тариаланчдын идэвх, санаачлага, оролцоог дээшлүүлэхэд, тариаланчдын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага судлуулах зорилгоор “ТАРИАЛАНЧИД ДУУЛЖ БАЙНА” аймгийн анхдугаар уралдааныг зохион байгуулж 14 сумын 17 тариаланч авьяас чадвараараа өрсөлдсөнөөс 1-р байрт Өргөн сумын тариаланч Б.Ууганбаяр, 2-р байрт Улаанбадрах сумын тариаланч Т.Давхарбаяр, 3-р байрт Хатанбулаг сумын тариаланч н.Дэлгэрбаяр, 4-р байрт Даланжаргалан сумын тариаланч Д.Цоолоймаа, 5-р байрт Сайншанд сумын тариаланч Г.Цэцэгдэлгэр нар тус тус шалгарлаа.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ