ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨЛ ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт албан томилолтоор ажиллалаа. Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашдын түншлэлийн чиглэлээр санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны яамны төлөөлөл Дорноговь аймгийн төрийн байгууллагын удирдах ажилтан, холбогдох албан тушаалтнуудад зориулан “Орон нутгийн хөгжлийн боломж ба гадаад харилцааны үр шимийг иргэдэд хүргэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, арга зүйн зөвлөгөө өгөв.
Мөн Гадаад харилцааны яамны ажлын хэсэг тус аймагт хэрэгжиж буй стратегийн томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.