ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН "УДИРДАХ АЖИЛТНЫ НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН-2026" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газраас 2026 оныг "Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлаж, Нийгмийн Эрүүл мэнд болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулахад удирдах ажилтны манлайллыг хэрэгжүүлэх зорилгоор "Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн- 2026" арга хэмжээг өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Тус зөвлөгөөнөөр салбаруудын үйл ажиллагаа, тусламж үйлчилгээний ололт амжилт, анхаарах асуудлууд, дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлэх, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого зорилтуудаа хэлэлцэж байна.
Аймгийн Засаг дарга О.Батжаргал тус зөвлөгөөнөөр Салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, Төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх зарчмаар Эрүүл мэндийн салбарын хөгжлийг чиглүүлж, Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, өргөжүүлэх, Эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, хавдрыг бууруулах, дархлаажуулалтыг эрчимжүүлэх, иргэдийг өвчлөхөөс нь өмнө эрт илрүүлж, эрүүл амьдралын дадал хэвшилтэй иргэдийг бий болгоход анхаарч, эмч, эмнэлгийн ажилчдын мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэхэд, илүү анхаарч хамтарч, дэмжих ажиллахаа мэдэгдлээ.
Тус зөвлөгөөний хүрээнд Эрүүл мэндийн салбарын түргэн тусламжийн жолооч нарыг чадавхижуулах сургалт, Лаборант нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх салбар сургалтууд мөн зохион байгуулагдаж байна.
