ЭНЭ ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны 3 дугаар улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтыг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.
Тус аймагт энэхүү шалгалт 9 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Соёмбо цогцолборын Иргэний танхимд зохион байгуулж байна.
Энэ удаагийн шалгалтад Дорноговь аймагт 145 иргэн бүртгүүлсэн байна.
