ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХАСАЛТ ХИЙХ ТАЛААР
Иргэдийн анхааралд !!!
Автотээврийн үндэсний төв дээр тээврийн хэрэгслийн хасалт хийхэд татвар, торгуулийн өргүй байхыг шаарддаг. Заавал татвар, торгуулиа төлж байж хасалт хийдэг байсан бол 2023 оны 7-р сарын 1 хүртэл төлөөгүй байсан ч хасалтыг нь хийнэ. Хасалт хийснээс хойш татвар, торгууль нэмэгдэхгүй, харин хасалт хийх хүртэл үүсч хуримтлагдсан татвар, торгууль нь төлөгдөхөөр үлдэнэ.
(Татвар, торгуулиа заавал хасуулахаасаа өмнө биш, хасуулсныхаа дараа төлж болно гэсэн үг.)
