Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай” 223 дугаар тогтоолоор “ ... 20 001-ээс дээш хүн амтай суманд 22” гэж заасны дагуу аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “ Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог батлан байгуулагдсан.
Алсын хараа: Бид мэдлэг, чадварт суурилсан, мерит зарчмыг хэрэгжүүлсэн төрийн захиргааны мэргэшсэн хамт олон болно.
Эрхэм зорилго: Манай байгууллага хуулиа дээдлэн иргэддээ найрсаг, хөнгөн шуурхай үйлчилсэн, оновчтой бодлого, зохицуулалт бүхий эвсэг, хамтач, хөгжсөн хамт олон болно.
Зорилтууд:
Хамт олон: Бид эвсэг, урам зориг, эрч хүчээр дүүрэн, биесээ хүндэтгэн дэмжсэн, ойлголцсон ажлын орчинг бий болгох
Хамтын ажиллагаа: Бид багаар ажиллахдаа ёс зүйг сахин сайн үр дүнг бүтээлцэхийг зорьсон чадварлаг хамт олон байх
- : Бид цагийн менежментийг зарчмаа болгож, манлайлах чадвараа дээшлүүлэн хариуцлагатайгаар үр дүн, бүтээмжээ нэмэгдүүлэхийг зорих
ЗДТГ-аас дэвшүүлж ажилласан жил бүрийн тэргүүлэх зорилт:
2009 он – Хариуцлагыг дээшлүүлнэ, хандлагыг өөрчлөх жил
2010 он – Санаачилгыг дэмжинэ, соёлжилтыг дээшлүүлэх жил
2011 он – Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил
2012 он – Өрхийн хөгжлийг дэмжих жил
2013 он – Иргэдийн оролцоог дэмжих жил
2014 он – Аялал жуулчлалыг дэмжих жил
2015 он – Баялаг бүтээгчдийг дэмжих жил
2016 он – Өрх бүрийн орлогыг нэмэгдүүлэх жил
2017 он – Иргэдийн хөгжлийг дэмжих жил
2018 он – Хотын соёлыг дэлгэрүүлэх жил
2019 он – Багийн хөгжлийг дэмжих жил
2020 он - Эрүүл хотыг дэмжих жил
2021 он - Иргэдийн хөгжлийг дэмжих жил болгон тэргүүлэх зорилтоо тус тус баталсан.
Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Үүнд:
1.Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах
2. Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуй талаар болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах
3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах
4.Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох
5.Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах
6.Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах, нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах
“Нэг цонхны үйлчилгээний төв”
Сумын Засаг даргын Тамгын газарт 2016 оны 03 дугаар сард “Нэг цонхны үйлчилгээний төв” байгуулагдсан. Төрийн үйлчилгээг чирэгдэлгүй нэг дороос хүртээмжтэй, түргэн, шуурхай олгох зорилгоор “Нэг цонхны үйлчилгээний төв” ажиллаж байна.
Нэг цонхны үйлчилгээний төв дараах чиглэлээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:
- Газрын харилцааны үйлчилгээ
Шинээр газар өмчлөх, эзэмших, ашиглах өргөдөл хүлээн авах, газар ашиглах эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх, ашиглах эрхийн гэрчилгээ сунгах, кадастрын зураг гаргах
- Иргэдийн оролцоо, өргөдөл гомдол шийдвэрлэх үйлчилгээ
Иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээж авах, шийдвэрлэх
- Нийгмийн халамжийн үйлчилгээ
Нийгмийн халамжийн тэтгэвэрт тэтгэмжийн олголт, Ахмад настны амралт сувилал, хөнгөлөлт тусламжтай холбоотой үйлчилгээ
- Төрийн банкны үйлчилгээ
Орлого, зарлагын гүйлгээ, төрийн сангийн гүйлгээ
“Иргэний танхим”
Сумын Засаг даргын Тамгын газрын өргөтгөлийн барилга 2014 оны 06 дугаар сард Орон нутгийн хөгжлийн сангийн 785,6 сая төгрөгний төсөв өртөгөөр баригдаж “Иргэний танхим” ашиглалтад орсон.
Иргэний танхимд явагдах үйл ажиллагаа:
- Багийн Иргэдийн Нийтийн хурал, тэргүүлэгчдийн хурал
- Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн хурал
- Хуулийн төслийн хэлэлцүүлэг
- Олон нийтэд хийх мэдээлэл, уулзалт
- УИХ-ын гишүүн, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй хийх уулзалт, мэдээлэл
- Төрийн байгууллагын ажлын тайлан, мэдээлэл, танилцуулга
- Орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөрийн танилцуулга, мэдээлэл
- Орон нутгийн төсөв, ОНХС-ийн төлөвлөлт, гүйцэтгэл, явцын мэдээлэл
- Хууль эрх зүйн сургалт, мэдээлэл
Үйл ажиллагаа, бодлого шийдвэр, ил тод байдлын мэдээлэл:
Иргэдийн төрийн байгууллагын талаар мэдээлэл авах цахим хаяг:
- www.SAISHAND.DO.GOV.MN
- Facebook хуудас /Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар/
Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах цахим хаяг:
Иргэдийн санал хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээг илгээх тусгай дугаар:
- 7052 3737
2019 оны Аймгийн Засаг даргын Тамгын Газрын А/... дугаар захирамжаар дараах бүтэц орон тоогоор төрийн бодлого, үйл ажиллагааг тасралтгүй ажиллаж байна.
Засаг даргын Тамгын газрыг ерөнхий удирдлага зохион байгуулалтаар Засаг дарга, Засаг даргын орлогч, өдөр тутмын үйл ажиллагааны чиглэлээр Тамгын газрын дарга нар удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.
Засаг даргын Тамгын газрын 5 тасагтай.
- Төрийн захиргаа хууль эрх зүйн тасаг
/Тасгийн дарга -1, Мэргэжилтэн-4, Төрийн үйлчилгээ-1/
- Санхүү, төрийн сангийн тасаг
/Тасгийн дарга-1 мэргэжилтэн-2, Төрийн үйлчилгээ-1/
- Хөгжлийн бодлогын тасаг
/Тасгийн дарга-1, мэргэжилтэн-2/
- Нийгмийн бодлогын тасаг
/Тасгийн дарга-1, мэргэжилтэн-2/
- Хөдөө аж ахуйн тасаг
/Тасгийн дарга-1, мэргэжилтэн-2/
Хотын Захирагчийн ажлын алба:
/Хотын Захирагчийн ажлын албаны дарга-1, Ахлах мэргэжилтэн-1, Мэргэжилтэн-2/
Багийн ажлын алба:
Багийн Засаг дарга-7, Бүртгэл мэдээллийн ажилтан-7, Нийгмийн ажилтан-7, Хэсгийн ахлагч-
5 дугаар багийн ажлын алба:
Багийн Засаг бөгөөд тосгоны Захирагч-1, Захирагчийн ажлын албаны дарга-1, Төрийн захиргааны-10, төрийн үйлчилгээний-5, Хэсгийн ахлагч-