САЙНШАНД ХОТЫН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН УРАЛДААНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Сайншанд хот – 60 жил” -ийн ойн лого бүтээх уралдаанд иргэн Д.Пүрэвжав шалгарлаа.
“Миний - Сайншанд” шүлгийн уралдааны мэргэжлийн түвшний ангилалд тэргүүн байранд яруу найрагч Л.Эрдэнэбат, дэд байранд яруу найрагч А.Байгалмаа, гуравдугаар байранд яруу найрагч М.Чулуун нар шалгарсан.
Тус уралдааны сонирхогчийн түвшний ангилалд тэргүүн байранд Ц.Цэнд-Аюуш, дэд байранд М.Ганбаатар, гуравдугаар байранд Ч.Мөнгөнчулуу нар тус тус шалгарлаа.
Мөн насанд хүрээгүй буюу сурагчдын ангилалд 1 дүгээр байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Т.Хашцэцэг, дэд байранд ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн 11а ангийн сурагч О.Шинэсаран, гуравдугаар байранд ЕБ-ын 5 дугаар сургуулийн 10а ангийн сурагч А.Өсөх-Ирээдүй нар шалгарсан.
Мөн төрөлх хотынхоо түүх соёлыг судлах, сурталчлах, ахмад үеэсээ суралцах, түүхийн эх сурвалжийг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулсан “Сайншанд хот түүхийн жимээр” уралдааны тэргүүн байранд Ц.Энхтунгалаг, дэд байранд М.Чулуун нар шалгарсан.
Энэхүү уралдаанд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдодоо талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
May be an image of 2 people and people standing
May be an image of 8 people, people standing and indoor
 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ