ХОТ ТОХИЖИЛТЫН АЖИЛЧДААР ДАМЖУУЛАН ИРГЭДЭД АМНЫ ХААЛТАА ЗҮҮХ БОЛОН ТАМХИДАЛТЫН ЭСРЭГ УРИАЛГЫГ ХҮРГЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
"Эрүүл хотыг чадавхжуулах төв" ТББ, Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбар, "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газартай хамтран иргэд олон нийтэд тамхины хор хөнөөлийг ойлгуулан таниулах, тамхины хор уршгийг сурталчлах, хэрэглэхээс урьдчилан сэргийлэх, тамхинаас гарах иргэдийн тоог нэмэгдүүлэх, дам тамхидалтад өртөх эрсдэлийг бууруулах, иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор “Тамхидалтыг зогсооё, амны хаалтаа зүүе” арга хэмжээг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд 2021.04.01-ний өдөр "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газрын нийтийн эзэмшлийн зам талбайн үйлчилгээний ажилчдад дамжуулан иргэдэд мэдээ мэдээллийг хүргэх, амны хаалтаа зүүх, тамхи татахгүй байх, тамхины ишээ хаяхгүй байхыг уриалах зорилгоор хантааз гардуулж өглөө.



