ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ БАЙДЛААС ҮҮССЭН ГАМШГИЙН ХОХИРЛЫГ ТОГТООГООД БАЙНА
2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Цаг агаарын нөхцөл байдлаас үүссэн гамшгийн хохирлыг тогтоохоор сумын Засаг даргын 2021 оны А/71 дугаар захирамжаар сумын ЗДТГ, Сайншанд хотын Захирагчийн ажлын алба, аймгийн Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын холбогдох албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, сумын нутаг дэвсгэрт ажиллаж буй аж ахуйн нэгж, иргэнд учирсан хохирлыг тогтоохоор ажилласан.
Нийт 61 аж ахуйн нэгж, иргэний эд хөрөнгөнд хохирол учирсан бөгөөд гэр буудлын үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж, иргэний 24 гэр, 1 сэндвичэн байшин, 23 өрхийн 23 гэр, (9 малчин өрх) 3 нийтийн эзэмшлийн орон сууц, 2 худалдааны төв, 1 дотуур байрны дээвэр хуулагдсан, 1 төрийн байгууллагын цонх хагарсан, 16 өрхийн хашаа нурсан байдалтай байна.
