МАЛ АМЬТНЫ СЭГ ЗЭМ ЦЭВЭРЛЭХ, УСТГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА
Сумын Засаг даргын 2021 оны А/67 дугаар захирамжийн хүрээнд нутаг дэвсгэрийн хэмжээнд байгаа мал, амьтны сэг зэмийг цэвэрлэх ажлыг 2021 оны 03 дугаар сарын 13-15-ны өдрийн хооронд зохион байгуулж, нийт 1800 гаруй км замыг туулж 2100 орчим цагаан зээр, 120 бог мал, 26 бод малын сэг зэмийг цуглуулан устгалын цэгт тээвэрлэлээ.
