ЗОЧИД БУУДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗЛАА
Аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газартай хамтран Сайншанд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 11 зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчидтэй 2021.03.11-ний өдөр уулзалт зохион байгуулж, цаг үеийн байдлаар ярилцаж санал солилцлоо.
Мөн үеэр зочид буудлын эрүүл ахуй, түүгээр үйлчлүүлэгчдийн мэдээллийг дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, ажилчдын эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс хаалт хийх, зочид буудлаар үйлчлүүлж буй иргэдийн мэдээ мэдээллийг өдөр бүр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлэх, 3 замын постод ажиллах ажилтан албан хаагчид зорчин ирж буй иргэдийг бичиг баримттай сайтар тулгах, сумын Онцгой комисстой гэрээ байгуулаагүй зочид буудлууд нийгмийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж гэрээ байгуулах зэрэг чиглэлийг холбогдох байгууллагуудаас хүргэлээ.
