Deprecated: Required parameter $dbcon follows optional parameter $username in /home/dornogov/public_html/libraries/class/permission.class.php on line 67
Дорноговь аймаг :: Сум / Даланжаргалан сум

Deprecated: Required parameter $mod follows optional parameter $menu_array in /home/dornogov/public_html/home/partials/_header.php on line 10

Даланжаргалан сум Ардын хувьсгалын ялалтын дараахан нутгийн захиргаадыг байгуулахад Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн V тогтоолоор “Даланжаргалан сум” нэртэйгээр Боржигон Цэцэн вангийн хошууны нутаг "Элдэв" хэмээх газарт байгуулагдсан юм. Сумын анхны даргаар Шар хэмээх Дашдэндэв сонгогдон ажиллажээ. 1931 онд Дорноговь аймгийг байгуулахад тус аймагт харьяалагдан 1957 онд одоогийн төвлөрч байгаа Цомог хэмээх газарт суурьшсан байна. Тус сум 404.5 мян.га газар нутагтай, нутгийнхаа баруун болон хойд талаараа Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймгуудтай, бусад талаараа өөрийн аймгийн Айраг, Иххэт сумдтай хиллэн оршдог. Нийслэл Улаанбаатар хотоос 300 км, аймгийн төв Сайншанд сумаас 156 км-т төвлөрдөг.
Даланжаргалан сум нь засаг захиргааны анхан шатны Элдэв, Өнгөт, Бичигт, Цомог, Олон-Овоо гэсэн 5 нэгжтэй,  2700 хүн амтай, 821 өрхтэй, 126,7 мян.толгой малтай, эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар цоо шинээр үүсэн хөгжиж байна. Сумын нутаг дэвсгэрээр Монгол орныг дамжин Ази Европ тивийг холбосон авто болон төмөр зам дайран өнгөрдөг төдийгүй, их хөлийн газар юм.

Төрийн албан хаагч

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Д. БЭХБАТ Засаг дарга 99220025
2. Э. СҮХБААТАР Засаг даргын орлогч 99870004
3. Б. ОЮУНБЯМБА Тамгын газрын дарга 86046644

Холбоо барих

  • Хаяг: Дорноговь аймаг, Даланжаргалан сум
  • Утас: 96005566 99855663
  • И-мэйл: -

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ