ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБООНЫ АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/20

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён, Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны төлөвлөлтийн багийн ахлагч Ли Вон Ён нар 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймагт албан айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийг Аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хүлээн авч, Дорноговь аймагт төрөөс хэрэгжиж байгаа бодлого шийдвэр, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар танилцууллаа.
Мөн Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны шугамаар төрийн захиргааны албан хаагчдыг  мэргэшүүлэх саналыг тавьсан юм.

Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хун Жун Гён: “Дорноговь аймаг нь зам тээвэр, дэд бүтэц  хөгжсөн төдийгүй аялал жуулчлалын салбар хөгжих боломжтой аймаг байна. Тиймээс цаашид хамтарч ажиллах, төрийн албан хаагчдыг сургах нөхцөлийг судалж дэмжин ажиллах болно” хэмээлээ