"САЙХАН ХОС" ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ӨРГӨН СУМЫН ХОС ШАЛГАРАВ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2018/07/30

Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын "Сайхан хос" шалгаруулах тэмцээнд 16 хос оролцсоноос, нэгдүгээр байрт Өргөн сумын Х.Түмэннаст, Х.Буджаргал нар, хоёрдугаар байрт Дэлгэрэх сумын Б.Энхтайван, А.Батцэцэг нар, гуравдугаар байрт Хөвсгөл сумын Х.Батжаргал, Г.Эрдэнэчимэг нар шалгарлаа.
Тэмцээнийг хосуудын хувцаслалт, эдэлж хэрэглэж буй эмээл хазаар болон морины алхаа гишгээгээр нь шалгаруулсан юм.
Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97, Дорноговь аймаг байгуулагдсаны 87, Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215, Сайншанд сум байгуулагдсаны 57 жилийн баяр наадмын жороо морь шалгаруулах тэмцээнд 19 морь оролцосноос, нэгдүгээр байрт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Д.Отгондаваагийн бор морь, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Т.Лхамсүрэнгийн зээрд морь, гуравдугаар байрт Дорноговь аймгийн Айраг сумын Б.Батравжихийн нүдэн морь шалгарлаа.