УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Т.ЭНХТҮВШИН НАР ӨРГӨН, ЭРДЭНЭ СУМДАД АЖИЛЛАЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/06/07


УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар 2019 оны 06 дугаа сарын 06-ны өдөр Өргөн, Эрдэнэ сумдад ажиллаж, иргэдэд төрийн болон орон нутгийн бодлого шийдвэр, аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, аймагт хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл хийлээ. 
Аймгийн хэмжээнд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, авто зам, Газрын тос боловсруулах үйлдвэр, нар, салхины цахилгаан станцууд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрүүд, гадаад, дотоодын зах зээлд мал, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх малын гоц халдварт өвчингүй эрүүл хорио цээрийн бүс, Бүс нутгийн ложестик төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс зэрэг дотоод, гадаадын нийт 2,9 их наяд төгрөгийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжиж байна. 
Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлөөс Эрдэнэ сумын цэцэрлэгийн 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хивс, тоглоом, даралтад хөгжим, Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг, мөн амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 3 өрхөд өргөө цагаан гэр гардуулсан бол Өргөн сум үүсэн байгуулагдсаны 95 жил, “Их говийн зоригтон”-ны түүхт 75 жилийн ой тохиолдуулан Өргөн сумын Соёлын төв даралтад хөгжим, хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн тоглоом, Эрүүл мэндийн төв нөүтбүүк зэргийг гардуулан өглөө.
ШИНЭ МЭДЭЭ