ЗАРЛАЛ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/05/17

 Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 08:30 цагаас 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 102 тоот өрөөнд хүлээн авна.

 

Дараах тохиолдолд төслийг хүлээн авахгүй. 

  1. Төслийн нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй.
  2. Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Сум хөгжүүлэх санд зээлийн үлдэгдэлтэй, Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, муу зээлийн түүхтэй бол
  3. Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн
  5. Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй
  6. Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэгсэл, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон
  7. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй
  8. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн боловч сүүлийн нэг жилийн борлуулатын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс давсан
  9. Тухайн төслийг Сан болон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт нэгэн зэрэг ирүүлсэн
  10. Төрийн дээд албан тушаал хашдаг, төрийн компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг

Төсөлд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдсэн байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн нь дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Зээлийн өргөдөл /Сангаас баталсан зааврын дагуу/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /цахим лавлагаа/
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  4. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
  5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн мөчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  6. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
  7. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар
  8. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/
  9. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  10. Харилцдаг татварын байгууллагын татварын өргүй талаарх тодорхойлолт
  11. Журмын 5.2.4-т заасан нотлох баримт /нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ/
  12. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж нь дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Зээлийн өргөдөл /Сангаас баталсан зааврын дагуу/
  2. Захирлын иргэний үнэмлэхний хуулбар /цахим лавлагаа/
  3. Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа
  5. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
  6. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн мөчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  7. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
  8. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн баталгаажсан тайлан, хэрэв 2 жилийн дотор байгуулагдсан бол байгуулагдснаас хойшх санхүүгийн баталгаажсан тайлан, шинээр үүсгэн байгуулагдсан бол эхлэлийн баланс
  9. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ /тодорхойлолт/
  10. Нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт
  11. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  12. Татварт өргүй талаар харилцдаг байгууллагын тодорхойлолт
  13. Журмын 5.2.4-т заасан нотлох баримт /нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ/
  14. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл

Жич: Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.

 

Холбогдох мэдээллийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авна.

Харилцах утас: 91339600, 99053299


ШИНЭ МЭДЭЭ