ЗАРЛАЛ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/04/11


“МАЛЧДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ” ХӨТӨЛБӨРИЙН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД МАЛ ХУДАЛДАХ ХҮСЭЛТЭЙ МАЛЧИН ӨРХӨӨС ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Мал худалдах малчны хүсэлт, гар өргөдөл 
Иргэний үнэмлэхийн хуулбар
Малын А дансны хуулбар /Нотариатаар батлуулсан байх/
Малын үнийн санал / зөвхөн бог мал /
Худалдах гэж буй малын гарал, удам угсааг тодорхойлсон мал үржлийн тасгийн даргын тодорхойлолт
Мал худалдах гэж буй малчин өрхийн мал сүүлийн 2 жилд гоц халдварт өвчинд нэрвэгдээгүй, вакцинжуулалтад хамрагдсан байх эдгээрийг нотолсон малын эмчийн тодорхойлолтыг хавсаргана.
МАЛ ХУДАЛДАХ ХҮСЭЛТЭЙ МАЛЧДЫН ХҮСЭЛТИЙГ СУМЫН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНЭЭР ДАМЖУУЛАН ХХҮГАЗАРТ ХҮЛЭЭН АВНА.
ҮНИЙН САНАЛ АВАХ ХУГАЦАА: 2019 ОНЫ 05 САРЫН 01-НИЙГ ДУУСТАЛ
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 80155551, 90118311 ДУГААРААС АВНА УУ.