ДОРНОГОВЬ АЙМАГТ “УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” ДУУРЬ БОЛОН СОНГОДОГ УРЛАГИЙН ГАЛА КОНЦЕРТ ТОГЛОГДОНО
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/20

Дорноговь аймагт Монгол улсын Ардын жүжигчин Жаргалын Бүрэнбэх зочилон Аймгийн засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзлаа. Тэрээр Монголын орчин цагийн хөгжмийн тулгын гурван чулууг тавилцсан монгол хөгжимд дуурийн урлагийг үндэслэн хөгжүүлэгч, "Учиртай гурван толгой" дуурийн хөгжмийн зохиолч, Монгол Улсын Төрийн дуулал, "Хэнтийн өндөр ууланд" аялгууны зохиолч, алдарт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэнгийн 100 насны ойг тохиолдуулан Орон нутагт сонгодог урлагийг дэлгэрүүлэх сурталчилан таниулах зорилгоор УДБЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 21 аймагаар тоглолт хийх тухайгаа онцоллоо. Иймд Аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин ард түмэнд оюуны таашаал, гоо зүйн өндөр мэдрэмж, урлагийн боловсрол олгож байгаад талархан 05 дугаар сарын 16,17-нд Саранхөхөө театрт тоглогдох  тоглолтыг дэмжиж ажиллахаа  илэрхийллээ.

 Тоглолт  Сайншанд хотод 05 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд тоглогдоно.