Мэндчилгээ
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/11

Эрхэм хүндэт Дорноговьчуудаа!

Монгол Улсын Зэвсэгт хүчний офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид аа!

Даян дэлхийн энхийн үйлсэд хүчин зүтгэж яваа цэнхэр дуулгатан офицер, ахлагч нар аа!

Дайнд оролцсон болон бэлтгэлд, чөлөөнд байгаа ахмад дайчид аа!

Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон “Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн. Энэ л түүхийн жимийн нэг чухал үе болох 1921 оны 3 дугаар сарын 18-ны Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр буюу  орчин үеийн  Зэвсэгт хүчний  үүсч хөгжсөний 98 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-ийг тохиолдуулан  ЗДТГ-ын цэргийн штаб нутгийн зон олон, бидний ажлыг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол цэргийн сүлд хийморь, суу алдар үүрд мөнхөд мандан бадрах болтугай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ЦЭРГИЙН ШТАБ