АЛТАНШИРЭЭ СУМЫН ИРГЭН, 101 НАСТАЙ САНДАГИЙН ПЯРАНЛАЙГ АЛДАРШУУЛЛАА
НЭМСЭН:Дорноговь аймгийн ЗДТГ-н мэдээлэл технологийн мэргэжилтэн
ОГНОО : 2019/03/09

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Алтанширээ сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын Зараа багийн малчин 101 насыг хүртэж буй Сандагийн Пяранлайг алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

С.Пяранлай нь 1918 онд Алтанширээ суманд төрсөн, өдгөө 101 насыг хүрч байгаа өндөр настан юм. Тэрээр залуу байхын малд гярхай ажилч хөдөлмөрч, үйлэнд уран хүн байсан бөгөөд 80 гаруй насандаа тэмээ унаад хонио хариулдаг байсан хэмээн нутгийн удирдлагууд онцолж байлаа.

Арга хэмжээний үеэр өндөр настан С.Пяранлай нутаг усныхандаа арвин их сургааль, туршлагаа хуваалцаж, өмөг түшиг болсон буурайд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Алтанширээ сумын удирдлагууд, нутгийн зон олон болон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүллээ.